Энэ бол иргэдийн мөнгө
2016.01.14

Энэ бол иргэдийн мөнгө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Энэ мөнгөний эзэн бол төр биш. Мөнгөний 50 орчим хувийг бизнесменүүд, Монголын эздүүд бий болгосон. Үлдсэн хэсгийг нь энгийн хөдөлмөр эрхэлж буй хүмүүс халааснаасаа гаргаж өгсөн. Үүнийг Засгийн газар аваад үрсэн нь үнэн. Тиймээс уг мөнгийг мөнгөжүүлээд орон сууцны ипотек рүү оруулъя гэдэг асуудлыг хэлэлцэж байна. Мөнгөний эзэдтэй зөвшилцөж, ярилцсан уу?

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг олон талаас нь ярьж байна. Монгол банкны хүндрэлийг Засгийн газар өөртөө авлаа. Энэ бол иргэдийн мөнгө. Мөнгийг ипотекийн зээл рүү шилжүүлснээр ямар хүндрэл, эдийн засгийн эрсдэл гарна гэж үзэж байгаа вэ. Энэ талаар тооцоо судалгаа хийсэн ямар баг байна вэ” гэдгийг тодрууллаа.