2016.01.15

"Биднээс хойш галав юүлсэн ч яахав"

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн мөнгийг нэмж олгох асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Сар гаруйн өмнө 2016 оны төсвөө баталсан. Тухайн үед энэ асуудлыг ярилцаад мөнгө байхгүй гэж байсан. Гэтэл одоо яагаад гэнэт энэ асуудлыг оруулж ирж байна вэ. Миний ойлгож байгаагаар АН-ын бүлэг сонгуульд хэрхэн орох арга болгож хүүхдийн мөнгийг нэмж оруулах гэж байх шиг байна.

Мөнгө байгаа юм бол төсөвт анх суулгахгүй яасан юм бэ. Тэгэхээр энэ асуудал сонгуультай л холбоотой. Сонгууль хүртэл мөнгө олгоод биднээс хойш галав юүлсэн ч яахав гэдэг байдлаар хандаж  байна” гэлээ.