Ардчилсан эмэгтэйчүүдийн IV чуулган болж байна
Ардчилсан эмэгтэйчүүдийн IV чуулган болж байна
2016.01.18

Ардчилсан эмэгтэйчүүдийн IV чуулган болж байна

Ардчилсан намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр дээд чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Чуулганаар Ардчилсан эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүний сонгууль болж, одоогийн тэргүүн, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл халаагаа өгөх юм.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд өрсөлдөхөөр Л.Нармандах,  З.Нарантуяа, С.Одонтуяа, Г.Хажидмаа, Г.Байгальмаа, Л.Эрдэнэчимэг, Б.Ургамалцэцэг, И.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, Д.Оюунцэцэг, Д.Цэрэнчимэг нар нэр дэвшжээ.