АЭХ-ны тэргүүнийг сонгох саналыг тоолж эхэллээ
2016.01.19

АЭХ-ны тэргүүнийг сонгох саналыг тоолж эхэллээ

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны чуулган өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Тус чуулганд 800 орчим төлөөлөгч оролцсон юм. Энэ удаагийн чуулганаар холбооны шинэ тэргүүн сонгогдоно. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт холбооны тэргүүнд дэвшиж байгаа арван нэр дэвшигчид батламж гардуулсан бол өнөөдрийн чуулганаар зургаа нь нэрээ татаж авснаар дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байна.

АЭХ-ны тэргүүнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Хажидмаа,  БШУ-ны дэд сайд асан, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа нар өрсөлдөж байгаа юм. Яг одоо Төрийн ордонд санал хураалт дуусч, санал тоолж эхлээд байна.