Ганхуяг.Д Энхтүвшин.Ө Бат-Эрдэнэ.Б Баасанхүү.О Баянсэлэнгэ.З 2016.01.19 | Сайт: Vip76.mn

Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэж байна

Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд уг хуулийн талаар байр сууриа илэрхийлж асуулт тавьж байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Улсын бүртгэлд Улсын дээд шүүх үү, Сонгуулийн Ерөнхий хороо бүртгэх үү гэдэг асуудал төсөлд нилээн зөрчилтэй тусгагдсан. СЕХ улс төрийн үйл ажиллагааг хянадаг байгууллага болохоор харагдаж байна. Сонгуулийн төв байгууллагын чиг үүргийн төсөлд ингэж тусгасан нь улстөрийн болоод эрхзүйн, цаашлаад эдийн засгийн ямар үр дагаврыг гаргах вэ гэдгийг тооцож үзсэн үү?

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Юуг үндэслэж намыг санхүүжүүлэхээр тооцсон юм бэ.  Сонгогчдын санал уу, эсвэл зардалд үндэслэсэн үү. Өмчтэй байх, өмчгүй байх асуудлын тухай би ярьсан. Энэ хууль алийг нь зөвшөөрч байна вэ? Дэлхийн бүх оронд улс төрийн намыг Улсын дээд шүүх бүртгэж, хянадаг. Гэтэл яагаад энэ эрх үүргийг СЕХ-д өгөхөөр заачихсан юм бэ? СЕХ-ны үндсэн чиг үүрэг бол сонгууль явуулах юм. Намтай огт хамаагүй.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Энэ хуулийн төсөлд бусад нам эвслийн төлөөллүүдийг хэр оролцуулсан  бэ. Монгол улсад бүртгэлтэй байгаа 20 намын хэд нь дэмжсэн бэ гэдгийг тодруулмаар байна.

Хуулийн төслийг бүхэлд нь харахад улс төрийн намын дотоод асуудалд нарийн анхаарч, төрийн хяналтад оруулахаар хуульчилжээ. Намын дээр төр гарлаа гэж их ярьдаг. Гэтэл оруулж ирсэн хуулиар эдгээр асуудлуудыг шийдвэрлэж чадаж байна уу.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Намын их хурал 90 гишүүнтэй гэж заасан байна. Энэ ямар учиртай юм бэ. 3001 гэж тоог ямар аргачлалаар гаргасан бэ. 3000-аас доош бол намын үүр байгуулж болохгүй гэсэн. Сангийн хөрөнгийг хэн зарцуулах нь тодорхойгүй байна.

Намын үнэмлэх, тэмдэгт яагаад байж болохгүй гэж? Нам ТББ байгуулахыг хориглоно гэсэн. Одоогийн ТББ-ууд татан буугдах уу?

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Энэ хуулийг дэмжиж байна. Хурдан батлах хэрэгтэй, сонгуулийн тухай хуулиас илүү чухал хууль. Намын үйл ажиллагааны ил тод байдал, санхүүгийн ил тод байдал, намын төлөвшил, хариуцлагын асуудал бол чухал асуудал.

Монголын сонгуулийн насны хүний тоог намын гишүүдийн тоотой харьцуулахад адилхан гардаг. Судалгаа хийсэн үү. Энэ бол маш муу үзүүлэлт.