Манукол 2016.01.19 | ХМА: Мэргэжлийн холбоо

Монгол суу ухааныг монгол түүх, соёлоо сэргээх, түүнээс суралцах гол түлхүүр гэж үзэж байна

Монгол суу ухааныг монгол түүх, соёлоо сэргээх, түүнээс суралцах гол түлхүүр гэж үзэж байна
Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч З.Бат-Отгон

2010 оноос эхлэн монгол суу ухаан Өвөрмонголд түгэж эхэлсэн. Гэвч саяхныг болтол зөвхөн оюунлаг хэсэг болон интернет сүлжээнд ойрхон хүмүүсийн хүрээнд түгэж байв.

Харин 2015 оны 9 сараас wechat сүлжээгээр дамжин монгол суу ухаан Өвөрмонгол даяар эрчимтэй тархаж байгаагийн дээр Шинжаны монголчууд болон Хөх нуурын дээд монголчуудын дунд ч өргөнөөр тархаж байна. 

Энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор Монгол суу ухааны Манукол академийн төлөөлөл сүүлийн 3 сар Өвөрмонголд ажилласан. Бид Өвөрмонголын бүх аймаг, 20 гаруй хошуунд хүрч монгол суу ухаан, монгол хаан ухаан, монгол хатан ухаан, монгол эр тулх ухаан, монгол гэргий ухаан болон монгол хүн байх ухааныг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх ажлыг маш амжилттай хийлээ. Түүнчлэн монгол түүх соёлыг танин мэдүүлэх, сэргээх, соён гэгээрүүлэх ажлуудыг давхар хийсэн.

Бид Өвөрмонголын багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагчид, оюутнууд, эцэг эхчүүд, эрдэмтэн судлаачид, урлагийн салбарынхан, спортын салбарынхан болон нийт ард иргэдийн хүсэлт, урилгаар сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг амжилттай хийлээ. Үр дүнд нь өнөөдөр Өвөрмонголд монгол суу ухааныг сонсоогүй, дуулаагүй, мэдэхгүй хүнгүй болсон. Тэд монгол суу ухааныг монгол түүх, соёлоо сэргээх, түүнээс суралцах гол түлхүүр гэж үзэж байна.