Эмнэлгээс гарч буй хог хаягдал, бохирыг хаана хаяхаар шийдвэрлэсэн бэ
2016.01.19

Эмнэлгээс гарч буй хог хаягдал, бохирыг хаана хаяхаар шийдвэрлэсэн бэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл ахуйн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Эмнэлгээс гарч буй хог хаягдал, бохирыг хаана хаяхаар шийдвэрлэсэн бэ. Монгол улс “Нойлын хувьсгал”-ыг хийх ёстой. Эрүүл ахуйн тухай хуульд энэ саналыг оруулж ирж буйг зөв гэж бодож байна. Ил задгай газар бие засах, хог хаях асуудлыг хуульчилж, ёс зүйн талаас нь зарчим гаргах цаг болсон.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Гэр хорооллын хөрс нь бохирдсон газарт үнэлгээ хийж барилга барих бололцоогүй гэсэн дүгнэлт гарвал ямар арга хэмжээ авах вэ? Үнэлгээний дүгнэлтээс хамаараад гэр хорооллын дахин төлөвлөлт хийх боломжгүй болох юм биш үү?

Одоо уг хуулийн төслөөр санал хураалт явуулж байна.