"Дээд боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл" сургалтыг зохион байгуулав
"Дээд боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл" сургалтыг зохион байгуулав
2016.01.19

"Дээд боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл" сургалтыг зохион байгуулав

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс "Дээд боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл" сургалтыг 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Багшийн хөгжлийн ордны 402, 405 тоот танхимд, 1 дүгээр сарын 12-ны өдөр МУИС-ийн хичээлийн 8 дугаар байрны 302, 408 тоот танхимуудад тус тус зохион байгууллаа.

Сургалтанд МУБИС, АШУҮИС, МУИС, МУИС-ийн Завхан салбар сургууль, ШУТИС, ХААИС, СУИС, ОТИС, ХИС, ХоИС, ИЗОУИС,“Эм Ай Ю” ДС, УБИС, Мандах бүртгэл ДС, УА, СЭЗДС, Оточ манрамба ДС, ҮБТДС, Тээврийн ДС, ОУЭЗБДС, Шихихутуг ХЗДС, Орхон их сургуулийн нийт 240 гаруй хүн хамрагдлаа.

Сургалтын А танхимд “Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэл” ерөнхий сэдвийн хүрээнд БМИҮЗ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг Магадлан итгэмжлэлийн бодлого, эрх зүйн зохицуулалт , ДБСМН-ийн тэргүүн С.Батхуяг Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур 1-6, ДБСМН-ийн гишүүн, АШУҮИС-ийн ЗХШҮА-ын ахлах арга зүйч О.Болорсайхан Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур 7-10, Ж.Тунгалаг Магадлан итгэмжлэлд бэлтгэх өөрийн үнэлгээний багийн үйл ажиллагаа, С.Батхуяг Өөрийн үнэлгээний арга зүй,О.Болорсайхан Чанарын үнэлгээний аргууд, Ж.Тунгалаг мэргэжилтэн Өөрийн үнэлгээний тайлан боловсруулах зэрэг сэдвээр сургалт явууллаа.

Сургалтын Б танхимд "Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл" ерөнхий сэдвийн хүрээнд БМИҮЗ-ийн мэргэжилтэн Б.Мядагмаа Дээд боловсролын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур 1 -3, ДБСМН-ийн гишүүн, ХСИС-ийн Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Одончимэг Дээд боловсролын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур 4-6, ДБСМН-ийн гишүүнХААИС-ийн Бакалаврын сургалтын албаны дарга Р.Чанцалдулам Дээд боловсролын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур 7-8, Б.Мядагмаа Магадлан итгэмжлэлд бэлтгэх өөрийн үнэлгээний багийн үйл ажиллагаа, тус ажлын хэсэг хамтран Өөрийн үнэлгээний арга зүйР.Чанцалдулам Чанарын үнэлгээний аргууд, Б.Мядагмаа Өөрийн үнэлгээний тайлан боловсруулах зэрэг сэдвээр сургалт явууллаа.

Мөн сургалтын үеэр багаар ажлуулан багийн ажлын танилцуулга хийсэн юм.