Гэр хорооллын хөгжлийн газар.Н 2016.01.19 | ХМА: Мэргэжлийн холбоо

Спорт-эв нэгдэл уриан дор зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө

Спорт-эв нэгдэл уриан дор зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө
Спорт-эв нэгдэл уриан дор зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээн

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд хөдөлмөр, урлаг спортын өндөр бүтээлийн аяныг зарлаад байгаа ба манай байгууллага тус аяны шилжин явах хүндэтгэлийн тугийг гардан авч, нэг сарын хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран өндөр амжилт гаргахаар зорилго тавин ажиллаж байгаа билээ.

Тус аяны хүрээнд Гэр хорооллын хөгжлийн газар, Хот дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдийн холбоотой хамтран гэр хорооллын дахин төлөвлөлтийн салбарт хүчин зүтгэж буй нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд болон төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн албан хаагчдын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2 өдрийн турш амжилттай зохион байгууллаа.

“Спорт-Эв нэгдэл” уриан дор явагдсан тус тэмцээнд эрэгтэй 17, эмэгтэй 11 багууд оролцсон бөгөөд эрэгтэй нэгдүгээр байрыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын баг тамирчид эзэлсэн бол хоёр дугаар байрыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, гуравдугаар байрыг Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын баг тамирчид тус тус эзэллээ. Тэмцээний эмэгтэй нэгдүгээр байрыг Грийн ресурс констракшн ХХК-ийн баг тамирчид эзэлсэн бол хоёр дугаар байрыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, гуравдугаар байрыг Заг Групп ХХК-ийн баг тамирчид тус тус эзэллээ.

Цаашид уламжлал болон зохион байгуулагдах тус тэмцээн өрсөлдөөнтэй, сонирхолтой тоглолтуудаар дүүрэн байсан бөгөөд  нийт баг тамирчдад талархал илэрхийлж, спортын их амжилт хүсье.