Барилгын компаниуд санхүүжилтээ банкны зээлээр шийдэж байна
2016.01.21

Барилгын компаниуд санхүүжилтээ банкны зээлээр шийдэж байна

Улаанбаатар хотод барилга барьж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь аль нэг арилжааны банкинд зээлтэй байдаг.

Хавар барилга эхлэхэд зээлээ авч түүнийг борлуулалтаараа нөхчихнө гэж тооцоолдог ч эдийн засгийн хүндрэл болон бусад шалтгаанаас болж зээлээ төлж чадалгүй зээлийнхээ хүүг төлөх боломжгүй болоод байна. Тиймээс арилжааны банкууд зээл авсан компанийн орон сууцыг зээлээр авах гэж байгаа иргэдэд шалгуур үзүүлэлтээ бууруулан ипотекийн зээл олгож байгаа тохиолдол цөөнгүй байна.

Гэтэл компаниуд банкны зээлийн хүүгийн дарамтад оролгүй гаднаас хөрөнгө оруулалт оруулах боломж энэ салбарт байсаар байна.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Гадаадын хөрөнгө оруулалтаар иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулсан шинэ технологи, аюулгүй байдлыг хангасан орон сууцаар иргэдээ хангах боломжтой.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....