Ноён уулыг тусгай хамгаалалтанд авсан шиг авах ёстой
2016.01.22

Ноён уулыг тусгай хамгаалалтанд авсан шиг авах ёстой

УИХ-ын чуулганаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай болон Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Г.Батхүү “Гурван сайдын үед энэ асуудлыг тавьсан. Гэвч шийдэгдэхгүй байна. Тусгай хамгаалалтанд орох асуудлыг ямар нэгэн байдлаар эсэргүүцэж байгаа зүйл байхгүй. Харин зарим газар нутгийг эргэлтэнд оруулах бололцоог нь хаагаад олон жил болж байна. Бат-Өлзий сумын иргэд хашааны газар авч чадахгүй, эсвэл хууль зөрчиж газар авсаар торгууль, шийтгэл авдаг”.  Энэ асуудалд хариулт өгнө үү" гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Ноён уулыг тусгай хамгаалалтанд авсан шиг авах ёстой. 11 мянган га газрыг л тусгай хамгаалалтад авч болохгүй. Үнэхээр хамгаалах гэж байгаа бол эрдэмтдийн оруулсан газрын хэмжээгээр хамгаалалтад оруулах ёстой.