Монголын бүх хүүхэд 20 мянган төгрөг авна
Монголын бүх хүүхэд 20 мянган төгрөг авна
2016.01.22

Монголын бүх хүүхэд 20 мянган төгрөг авна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас  хүүхэд бүрт алагчлахгүй сар тутам 20 мянган төгрөг олгох тогтоол гаргалаа.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд 2016 оны төсвийн тодотголыг цугт нь оруулж ирэхгүй болохоор нэг хүүхдэд 20 мянган төгрөг биш, 12 мянган төгрөг оногдох болж байгаа.

Энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ. Хэзээ төсвийн тодотголыг оруулж ирэх вэ гэдгийг тодруулж байлаа.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ батлагдсан төсвийнхөө хүрээнд хүүхдийн мөнгийг бууруулахгүйгээр 20 мянган төгрөг олгоод явах боломжтой. Дутагдсан эх үүсвэр дээр нь төсвийн тодотголыг Засгийн газар оруулж ирнэ гэсэн хариулт өгсөн юм.