Өрх бүр бензин, шатахууны зардлаас жилд 100-132 тэрбум төгрөг хэмнэх боломжтой
2016.01.22

Өрх бүр бензин, шатахууны зардлаас жилд 100-132 тэрбум төгрөг хэмнэх боломжтой

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар Уул уурхайн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.

Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийсний дараагаар УИХ-ын гишүүн мэдээлэлтэй холбоотой асуулт тавьсан юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Төсвийн онцгой татвараар цөөн хэдэн төгрөг олдог. Гэтэл тийм татвар тавиагүй бол Монгол улсын иргэн, өрх бүр бензин, шатахууны зардлаас жилд 100-132 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн бодит тооцоо бий. Монголын эрдэс баялгийн салбар, уул уурхайн салбар өрсөлдөх чадвартай байх нь ашигтай биз дээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Монгол улсад нефть бүтээгдэхүүний үнэ буурахгүй бол танд хариуцлагын асуудал ячрина шүү” гэж хэлж байсан. Харамсалтай нь тэр үеэс хойш бензин шатахууны үнэ 4-5 дахин буурчихлаа. Гэтэл манай улсад бензиний үнэ буурсангүй.

УИХ-ын гишүүн М.Энхболд “Өнгөрсөн оны 11 сарын эхээр 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр нефть бүтээгдэхүүний үнэ буурч байгаатай холбогдуулан, онцгой албан татварыг хэмжээг багасгаад ерөнхийд нь эдийн засгаа дэмжих бодлого баримтлахгүй юм уу? гэж би асуусан.  Үүнийг огт тооцож үзээгүй, харин үүнийг тооцож үзээд өөрсдийн хийсэн зүйлийг зөв үү, буруу юу гэдгийг анализ хийх хэрэгтэй”

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Бид 4-5 дахин өндөр үнэтэй, шатахуунтай байж яаж дэлхийн зах зээлтэй өрсөлдөх вэ? Эрдэнэт үйлдвэр нэг тн зэс тутамд алдагдан хүлээж эхэлсэн. МИАТ компани жуулчдын тоогоо нэмж чадалгүй хоосон шахуу нисч байгаа нь бас л шатахуунтай холбоотой. Монголын нүүрсний салбар дампуурч байна. Энэ нь бас шатахуунтай холбогдоно. Татварыг 20 дахин, гаалийн татварыг 40 дахин нэмэгдүүлсэн. Гэвч үр дүн нь хаана байна?