УИХ-ын гишүүн М.Батчимэг
2016.01.25

Улс төрийн нам болохгүй байна гэдэгтээ маргах хүн байхгүй

“Ярилцья” нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн М.Батчимэг оролцож байна. Бид өнөөдөр Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд ярилцах болно.

Улс төрийн намын нэр хүнд сайнгүй байгаа энэ үед улс төрийн намын тухай хууль УИХ дээр бүдэрлээ. Жоохон харамсалтай санагдаж байна. Та бол энэ хуулийн төсөл дээр ажиллаж байсан?

-Үнэхээр өнөөдөр улс төрийн намын нэр хүнд нийгэм, олон нийтийн дунд асар доогуур орчихсон. Олон нийтийн судалгаа ч тэр, найз нөхдийн хүрээнд ярьж байхад ч тэр намууд болохгүй байна. Намууд бүлэглэлийн байгууллага болчихлоо гэдэг шүүмжлэл их хэлж байна. Зарим томоохон улс төрчил хүртэл өөрсдөө хэлдэг болж.

Тэгэхээр улс төрийн нам болохгүй байна гэдэгтээ маргах хүн байхгүй байх. Харин яг юуг өөрчилж ярих талаар нухацтай ярилцах ёстой. Мэдээж улс төрчид, хүмүүст асуудал байгаа. Улс төрийн намыг бүрдүүлж байгаа хүмүүст асуудал байгаа. Аливаа асуудлыг хүнээс салгаж ярих боломжгүй. Нөгөө талд нь намын тогтолцоо болохгүй байгааг хүлээн зөвшөөрөх ёстой.

Хүмүүсийг өөрчлөх, удирдлага хүн байх талаар бол сонгуулиар өөрсдөө шийдээд явна. Харин тогтолцоог өөрчлөх бол улс төрчдийн ажил. Энэ цаг нь тулсан, нийгмээс хүлээлттэй байгаа энэ хуулийг өөрчлөх асуудалд олон жилийн 2009 оноос хойш судалгааны ажил хийж байсан ажил. Өнөөдөр УИХ-д өргөн баригдаад байнгын хороонд дэмжигдээд ороод ирсэн ч УИХ-д унасанд их харамсаж байна. Хууль санаачлагч дахин хуулиа өргөн бариасай, улс төрийн сонгууль ойртож байгаагаас үл хамааран улс орны эрх ашгийг бодоод намууд хариуцлагатай хандаасай гэж бодож байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....