Мөнгө гуйсан монголчуудыг дэлхий ингэж харж байна
Мөнгө гуйсан монголчуудыг дэлхий ингэж харж байна
2016.01.26

Мөнгө гуйсан монголчуудыг дэлхий ингэж харж байна

Дэлхийн эдийн засгийн формд улсаа төлөөлөн оролцоод ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зээл хөөцөлдөн, мөнгө гуйж явсан бололтой юм.

Санхүү хүнд, эдийн засаг нь элгээрээ хэвтсэн энэ цаг үед бага хүүтэй зээл авахыг илүүд үзсэн байхыг үгүйсгэх аргагүй ч дэлхийн хэмжээний формын үеэр энэ тухай ярьж, цаашлаад арга хэмжээг сурвалжилж байсан сэтгүүлчийн анхаарлыг таттал ярих хэрэг байсан гэж үү. Хөшигний цаана болсон яриаг сэтгүүлч мэдэх аргагүй. Германы сэтгүүлчийн бичсэнээр бол Ц.Элбэгдорж наашаа харсан бүхнээс мөнгө гуйсан бололтой дог шүү.

Засгийн газар нэмж зээл тавих асуудлаар УИХ-ын гишүүд юу гэж ярьсаныг хүргэе.

 

Сангийн сайд Б.Болор:  Сангийн яам олон улсын зах зээлээс нэг тэрбум ам.долларын эх үүсвэр босгохоор бэлтгэл ажлаа хангаж, хөрөнгө оруулагч нартай тохиролцоо хийж байхад нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндсөн нь гаднын орнууд хөрөнгө оруулахад эргэлзэх байдал үүссэн.

 УИХ-ын гишүүн Р.Амаржаргал: Саяхан чуулган дээр Засгийн газар "840 сая ам.долларын эрэлд мордсон" тухай зарлаж байсан юм. Өөр нэгэн эх сурвалж 2 тэрбум ам.долларын зээл яригдсан гэж манайд мэдээлэв. Удахгүй мөнгөний дүн тодорно.

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж: Монгол Улсын Засгийн газар бондын асуудлаа шийдэх арилжаа болохоос хэдэн цагийн өмнө Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барьчихлаа. Энэ нь санамсаргүй тохиолдол биш. Засгийн газар нь огцрох гэж байгаа Монгол Улсын бондыг хэн авах юм.

УИХ-ын гишүүн Г.Батхүү: Сингапурт Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд нар гэрээ хэлэлцээ хийж байгаа энэ цаг үед Ерөнхий сайдыг огцруулах тогтоол өргөн барьж буй нь маш муугаар нөлөөлж байна. Тэндээс ирсэн мэдээллээр Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьснаас болж хөрөнгө оруулагчид гарын үсэг зурахаа азнаж байгаа.

Зам тээврийн сайд М.Зоригт: Энэ долоо хоногт Нью-Йорк, Лондон гээд олон улсын санхүүгийн төвүүд дээр Засгийн газрын төлөөлөл томоохон зээлийн гэрээнд гарын үсэг зурах байсан юм. Гэтэл УИХ-ын гишүүн Г.Уянга нарын хүчин чармайлтаар энэ асуудал хойшилж байна. Энэ цаг мөчийг тааруулж, улс төрийн хүчнүүд наймаа хийх тоглолт явж байна гэж хардаж байгаа.