Д.Сумъяабазар гишүүн нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх нь зөв гэж үзэв
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2016.01.27

Д.Сумъяабазар гишүүн нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх нь зөв гэж үзэв

Сонгуулийн ерөнхий хорооноос нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх асуудлыг УИХ-д өргөн барьсан. Энэ асуудлыг УИХ-ын МАН-ын бүлэг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн билээ. Тэгвэл тус бүлгийн зарим гишүүд нийслэлийн мандатыг нэмэгдүүлэхийг дэмжиж байна.

Тухайлбал, МАН-аас нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Сонгинохайрхан дүүрэгт Улаанбаатар хотын нийт хүн амын 28 хувь нь амьдарч байгаа. Энэ дүүрэгт шийдвэрлэх дэд бүтэцтэй холбоотой маш олон асуудал байгаа. Хүн амын тоогоор хуваарилахад Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд таван мандаттай, бусад нь гурав болох юм байна. Дүүргийн хувьд ачаалал маш их байдаг” гэв. Үүгээрээ тэрбээр нийслэлийн мандатыг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа аж.