2016.01.28

АСЕМ-ын хурлын үеэр долоон тэрбум төгрөгөөр хоёр өдөр л машин унана

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “ Баярцогт сайд 350 машиныг гааль, онцгой албан татвараас чөлөөлье гэж оруулж ирлээ. Хурал зохион байгуулахтай холбогдуулан 2,3 хан өдөр л ашиглана. Энэ татварын мөнгийг барагцаалбал долоон тэрбум орчим төгрөгийн чөлөөлөлт хийх гэж байна. Долоон тэрбумаар хоёр өдөр машин унах гэж байна. Энэ бол арай дэндлээ. Үүний цаана цэвэр захиалга, бизнесийн асуудал бий”.

 Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү