Содбаатар.Я 2016.01.28 | Сайт: Vip76.mn

Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар  Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Сонгуулийн хуулийн заалт, Төрийн албан хаагчийн тухай заалт ч үндсэн хуультай зөрчилдөөгүй гэж үзэж байгаа юу?  Энэ хууль 31-нээс өмнө батлагдаж, хүчин төгөлдөр болж чадах уу. Ёсчилж, Ерөнхийлөгчид танилцуулж хориг тавих зэрэг олон асуудлууд хоёр хоногт багтах уу?” гэлээ.

Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 77.3 хувь нь дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэв. Ингэснээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Мөн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, гишүүдийн 77.9 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэв.

Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг хэлэлцэж байна.