Ерөнхий сайдыг огцоруулахгүй байх таван шалтгаан байна
2016.01.29

Ерөнхий сайдыг огцоруулахгүй байх таван шалтгаан байна

Энэ парламентийн хувьд хийсэн ажлаа хүлээлгэн өгөхөд дөрвөн сарын хугацаа үлдсэн шийдлийн засгийн газар огцорлоо гэхэд ямар ч үр дүн авчирахгүй гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсан гишүүд шууд утгаараа популист үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг Ардчилсан намын гишүүд хэлж байна.

Засгийн газрыг огцруулахгүй байх ямар нэгэн шалтгаан байх учиртай. Ганцхан Дубайд үзэглэсэн Оюутолгойн гэрээнээс үүдэн огцоруулах  гэж байгаа бол энэ нь жинхэнэ шалтгаан болно гэдэгт эргэлзэж байгаа хүмүүс цөөнгүй байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ер нь бол засгийн газрыг солих нь ард түмний амьдралд хэрэгтэй зүйл биш. Улс төрийн тогтвортой байдал хэрэгтэй. Баахан сандал ширээ хөөцөлдсөн, цаг хугацаа авсан ажил болно. Улс төрийн ашиг хонжоо хайх биш, иргэдийнхээ амьдралыг бодох хэрэгтэй. Засгийн газрыг хоёр жил болоод огцруулдаг байсны үр дүнд бидний алдсан зүйл их байна. Тиймээс энэ асуудлаа болихыг МАН-ын гишүүдээс хүсч байна.

УИХ-ын гишүүн А.Бакей: Ерөнхий сайдыг огцоруулснаар хэн хожих бэ. Үүнд зарим улс төрийн нам, улс төрчид хожиж магадгүй гэвч ард түмэн хожихгүй. Ээлжит сонгууль болоход хэдхэн сар үлдсэн, одоогоор эдийн засаг хүндрэлтэй, өвөлжилт хүндрэлтэй энэ үед сандал ширээ яриад хэрэлдээд сууж байх нь зохимжгүй.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...