Баттулга.Д Гэр хорооллын хөгжлийн газар.Н 2016.01.29 | Телевиз: МҮОНТВ

Дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэхэд эрх зүйн сайн зохицуулалт хэрэгтэй

НИТХ-ын дарга Д.Баттулга

Нийт 12 байршилд дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн. Өнгөрсөн 2014 онд 588 айлын орон сууцны барилга ашиглалтад орсон бол он гарсаар 3000 гаруй айл байрандаа орсон. Яг энэ хэлбэрээр урагшилж чадвал Улаанбаатар хотын гэр хорооллын 15 хувь нь орон сууц болж өөрчлөгдөх боломж бий.

Нийслэлийн зүгээс шинэ баригдах хорооллын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлыг хариуцаж байгаа юм. Харин шинэчилсэн хуульд өөрчлөлт оруулахгүй бол дахин төлөвлөлтийн ажлаас компаниуд гарч эхэлнэ.

Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын хэлтсийн дарга Ц.Баярмөнх: Газар чөлөөлөх ажлыг тухайн төсөл хэрэгжүүлэгч өөрийн хөрөнгөөр 100 хувь чөлөөлж авах байсан. Үүний дагуу тухайн байршилд хийж байга шугам сүлжээний ажлыг тухайн төсөл хэрэгжүүлэгч гүйцэтгэх боломжтой байсан. Сая гарсан хуулийн дагуу энэ бүх ажил явагдахаар болсон. Энэ нь бид нарт газар чөлөөлөгдөх асуудлыг хэн хариуцах нь тодорхойгүй болсон.

НИТХ-ын дарга Д.Баттулга: Төсөл хэрэгжүүлэх компаниудыг та нар газраа чөлөөл, тэр газар  хот тендер зарлаж дэд бүтцийг нь шийднэ гэж байна. Тэгэхээр тэр компаниуд маш том эрсдэлд орно. Хуулийн дагуу хот хэрвээ тендер зарлаж байгаа бол хот өөрийн хөрөнгөөр тэр газрыг чөлөөлөх ёстой. Хот тийм хөрөнгө мөнгөний асуудал байхгүй.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...