Гишүүд мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтай танилцана
Мэргэжлийн хяналтын 9-р хуралдаан
2011.02.24

Гишүүд мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтай танилцана

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос чуулганы завсарлагаар хийх ажлын төлөвлөгөөний дагуу УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Су.Батболд, Х.Тэмүүжин, Д.Энхбат нар энэ сарын 28-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн хяналтын газарт ажиллах юм байна.

Байнгын хорооны ажлын хэсэг эдгээр байгууллагад Төрийн хяналт шалгалтын тухай, Төрийн албаны тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилттийн тухай хуулиудыг хэрхэн хэрэгжүүлж буйтай танилцахын зэрэгцээ УИХ-ын 2010 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжийг сурталчлах ажил зохион байгуулах аж.

Ажлын хэсгийн гишүүд мэргэжлийн хяналтын байгууллагуудаас 2010 онд хийсэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гүйцэтгэлийн хяналт шалгалтын ажлын үр дүн, хяналт шалгалтын стандарт, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийн байдал, төсвийн хөрөнгийн хуваарилалт, зарцуулалт, харьяа нэгжүүдийн 2010 оны үр дүнгийн гэрээний гүйцэтгэл, иргэд, байгууллагаас гаргасан хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгааг газар дээр нь үзэж танилцахаар төлөвлөжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.