Батболд.Су 2011.03.01

УИХ-ын гишүүд Мэргэжлийн хяналтын ажил үйлчилгээг шүүмжиллээ

УИХ-ын гишүүд Мэргэжлийн хяналтын ажил үйлчилгээг шүүмжиллээ

Төрийн байгуулалтын байнгын хорооныхон өчиг­дөр Мэргэжлийн хя­налтын ерөнхий газрын ажил үйлчилгээтэй танил­цав. Тус газар нь өнгөрсөн жил хийж хэрэгжүүлсэн хийгээд энэ жил хийхээр төлөвлөж буй ажлаа УИХ-ын гишүүн Су.Бат­болд, Х.Тэ­мүү­­жин, Ц.Мөнх-Оргил  нарт танил­цуулсан юм.

Мэргэжлийн хяналтын газар нь 2010 онд 118 мянга гаруй бай­гууллага аж ахуйн нэгж, 591 мянга гаруй иргэнийг шалга­жээ. Үүнээс 8110 акт, 32913 дүгнэлт, 14171 албан шаардлага гаргаж 224 бай­гууллагыг түр зог­соох шийд­вэрийг гаргасан байна. Мөн 7529.3 сая төгрөгийн нөхөн төлбөр тогтоож 5634.4 сая төгрө­гийг төлүүлжээ. Түүнээс гад­на өөрийнхөө 91 ажил­танд ёс зүйн хариуцлага тооцож, зохих арга хэмжээг авсан гэнэ. Харин тус газрын ажил үйл­чилгээ үзүүлэх хэл­бэрийг УИХ-ын ги­шүүн Ц.Мөнх-Оргил хатуу­хан шүүмжлээд авна лээ. Учир нь өнгөр­сөн хав­рын чуулганаар батлагд­сан Ба­раа ма­териал, аж ахуйн нэгжид шалгалт хийх журам батлагдаад хагас жи­лийн нүүр үзэж буй ч өнөөг хүртэл хэрэгжээгүй байгаа аж. Тиймд энэ заалт ямар учраас хэрэг­жихгүй байгаа, журамд биелшгүй дүрэм заалтыг тусгасан эсэхийг шалгаж тогтоохоор дээрх гишүүд өчигдрөөс эхлэн 14 хоногийн хуга­цаатай Мэргэжлийн хяналтын бай­цаагч нартай ажилла­хаар болов. Ингэс­ний үр дүнд улсын байцаагч на­рын ёс зүй, дүрэм заавраа хэрхэн ба­римталж буйг мэдэх гэнэ. Учир нь өнөөдөр мэргэжлийн хя­налтын байцаагч нарыг тойрсон хэл ам тасар­даггүйгээс гадна хүмүү­сээс татаас авсан гэх гом­дол их байдаг байна. Мөн бүтээгдэхүүний дээж гэх нэрийдлээр иргэдийн импортолсон бүтээг­дэхүү­ний багагүй хэсгийг ч аваад буцааж өгдөггүй байдал олон гардаг ажээ. Уг нь бүтээг­дэхүүний дээж авах хөрөнгийг улсын төсөвт суулгаж өгсөн хэ­дий ч хэдэн төг­рөгөөр нь ямар бараа бүтээгдэ­хүү­ний дээж худалдаж авах тухайгаа одоог хүртэл тооцоолж, холбогдох бай­гууллагад нь барим­таа хүргүүлэхгүй байгаа юм байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооныхон Мэр­гэжлийн хяналтын га­зар 14 хоног ажилласны эцэст ажлынхаа үр дүнг хэвлэлийн бага хурал хийлгэж мэдэгдэхээр бол­лоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.