Баасанхүү.О 2016.01.29 | Сайт: Vip76.mn

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы Баасан гаригийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар санал хурааж, хэлэлцэхийг дэмжсэн юм. Үүний дараагаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Баруун аймгуудад усан цахилгаан станц ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа гэж ойлгож байна. Хэрвээ ашиглалтанд орчихвол цахилгаан, эрчим хүчний үнийн асуудал шийдэгдэнэ гэж байсан. Ажлын явц хэр байна вэ?

Татварыг чөлөөлж,  ард түмэнд нааштай шийдвэр гаргаж байгаа хэдий ч гал унтраах төдий л бага зүйл байгаасай гэж хүсэхгүй байна”.

Чуулган үргэлжилж байна.