ИХ-ын гишүүн С.Ганбаатар
2016.01.29

Би өөрийнхөө намтар дээр "сурч байсан" гэдгээ байнга бичдэг

“Тодруулга” буланд Хөдөлмөрийн үндэсний намын дарга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцож байна.

Сүүлийн үед таньтай холбоотой мэдээлэл их байна. Таыг их дээд сургууль төгссөн, төгсөөгүй гэх мэдээлэл их гарлаа. Таниас өөрөөс нь хариулт авахыг хүслээ?

-Монголын төлөө, үнэний дуу хоолой болж явахад маш их адлуулж уул уурхайгаа зарахын төлөө юу ч хийхээс буцахгүй тэр бүлэглэлүүдэд  янз бүрээр дуудуулж, янз бүрийн довтолгоо ирдэг. Үүний л нэг цаашид ч үргэлжилэх байх. Хүний төлөө явж байгаа хүн ийм асуудлаас айж болохгүй. Нийт телевиз үзэж байгаа иргэдэд хандаж хэлэхэд намайг хайрлаж өдий дайтай, нийгмийн зүтгэлтэн, төрийн түшээ болгосон Дарханчууд, үйлдвэрчний эвлэлийн гишүүд маань санаа битгий зовоо.

Би юу ч худлаа хэлээгүй. Тэдний ярьж байгаа зүйл бол 26 жилийн өмнөөс асуудлыг сөхөж байгаа.  Миний хувьд их яригдаж байгаа асуудлаар дипломоо аваад ирлээ. Би эдийн засгийн магистерийн зэрэг цолтой хүн. Энэ асуудлыг 2012 оны сонгуулийн өмнө бас ярьж байсан. Тэр үед энэ дипломоо үзүүлж явсан. Энэ бол улигт тэдний байнга ярьдаг зүйл. Харин тэд гадаадад сургууль төгссөн гэж худлаа хэлсэн гэж ярьж байгаа. Миний төрийн албан хаагчын анкетан дээр 1989-1990 он хүртэл сурч байсан гэж бичсэн. Гишүүн болохоос өмнөх он сараар байга. Мөн ШУТИС-ын геодизийн ангид сурч байсан.

Лондонгийн сургуульд сурч байсан төгсөж чадаагүй. 1989-1994 он хүртэл оюутан байж эрдэм ном сурах гэж оролдож байсан хүмүүс ойлгоно. Одоо ч гэсэн мөнгөө төлж чадахгүй боловсрол эзэмших гэж яваа олон залуусыг мэднэ. Би улсын төсвөөр сурч байгаад төлбөр төлж чадахгүй гээд хувиасаа бол мөнгөгүй учраас сургуулиасаа гарч байсан.   Би өөрийнхөө намтар дээр сурч байсан гэдгээ байнга бичдэг. Энэ бол миний амьдралын боловсрол эзэмших гэж хичээж ядарч зовж явсан миний амьдралын нэг хэсэг. Үүнээс ичиж болохгүй. 

Бүрэн эхээр нь бичлэгээс ....