2016.01.29 | Сайт: News.mn

“VIP 33” уулзалтаар Туул голын талаар танилцуулав

“VIP 33” уулзалтаар Туул голын талаар танилцуулав
“VIP 33” уулзалтаар Туул голын талаар танилцуулав

Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн санаачлан зохион байгуулж буй “VIP 33” уулзалтын өчигдрийн дугаарт Туул голын сав газрын захиргааны дарга Г.Долгорсүрэн оролцжээ. Тэрээр сав газар гэж юу болох, түүний үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар тодорхой мэдээлэл өгсөн юм.

Монгол улсын нийт газар нутгийг 29 сав газарт хувааж авч үздэг бөгөөд үүний нэг нь Туул голын сав газар юм. Тус сав газар нь Улаанбаатар хотын 7 дүүрэг, 5 аймгийн нийт 37 сумын нутаг дэвсгэрийг хамааруулан, 49774,3 км талбайг эзлэн оршдог байна.

Энэхүү сав газрын захиргаа нь БОНХАЖЯ-ны захиалгаар Туул голын эхэнд 100 га талбайд 2 настай шинэс тарьж, ойжуулалт хийсэн бөгөөд голын эрэг дагуу 300 гаруй анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг байрлуулсан гэх мэт 2013 оноос эхлэн 30 гаруй байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг зохион байгуулсаар иржээ. Туул гол нь Хан хэнтийн нурууны салбар уулсаас эх авсан Нэргүй Номин голын бэлчир Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээс эх аван 717 км газар урсаж Орхон голд цутгадаг ажээ.