Нийслэлчүүдийн цасны баярт оролцлоо
Нийслэлчүүдийн цасны баярт оролцлоо
2016.02.01

Нийслэлчүүдийн цасны баярт оролцлоо

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, нийслэлийн иргэдэд амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт өнгөрүүлэх боломж олгох зорилгоор жил бүр зохион байгуулж буй “Эрүүл агаар - Рио -2016" өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээний цасны баяр 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хандгайтын "Янзага” зусланд боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013 - 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Өдөр тутмын биеийн тамир - Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” сэдэвт өвлийн улирлын биеийн тамир, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагааны нээлтэд Нийслэлийн ИТХ, Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харъяа газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүдийн Засагдаргын Тамгын газар, харъяа байгууллагууд, Нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороодын ажилтан, албан хаагчид оролцлоо.

Цасны баяраар “Нийслэлийн бүтээн байгуулалт”, “Рио 2016 олимп” зэрэг сэдвүүдээр цасан хотхон байгуулах бичил бүтээн байгуулалтын уралдаан болж Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн хамт олон “Рио 2016 олимп" сэдвийн хүрээнд цасан хотхон байгуулж мөн цасан дээрх бүжгийн тэмцээн болон хөл бөмбөгийн тэмцээнд баг хамт олноороо амжилттай оролцлоо.