УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
2016.02.03

Гурван тэс суманд булаг шанд ширгэж, ундны ус татарч эхэлжээ

Алтайн нурууны зүүн төгсгөл, говийн Алтайн нурууны салбар болох тост, тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий найман гишүүн өргөн бариад байгаа.

Үүнээс зургаан эмэгтэй гишүүн тост, тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авхуулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Энэ дагуу УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар тост, тосон бумбын нутагт ажилжээ. Өмнөговь аймагт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа уул уурхайн нөлөөнд гурван тэс сум өртөж одоогоор дөрвөн компани хайгуул олборлолт явуулж байгаа.

Одоогоор 16 хайгуул олборлолтын тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа нь тухайн бүс нутгийн ховор ан амьтан устаж үгүй болох, цаашлаад хүн малын ундны усны нөөц, эх үүсвэр алдагдах гээд олон сөрөг үр дагавар байгаа учраас тусгай хамгаалалтад авах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Энд 197 малчин өрх амьдардаг. Энэ нутгийн 70 гаруй хувийг ашиглалтын лицензээр нүүрс олборлоод эхлэвэл энэ өрх айлууд 90 гаруй мянган мал хаашаа явах вэ? Гэдэг нь гарцгүй болчихсон байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...