УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан
2016.02.03

Үлдэгдэл 3.8 сая ам.долларыг 30 хоногийн дотор төлөх үүрэг хүлээжээ

Манай улс ОХУ-д төлөх их өр 2003 онд тэглэгдсэн байсан. Гэхдээ тухайн үед Монголросцветметийн нэгдэл дээр өр үлджээ. Үлдсэн өрийг шийдэхээр 2010 онд өрийг тэглэх хэлэлцээр хийсэн  ч бүрэн шийдэгдэж чадаагүй байсан. Тэгвэл цаашид төлөх 3.8 сая ам.доллар их өрийг бодвол бага мөнгө гэдгийг төсвийн байнгын хорооноос тайлбарлаж байна.

УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан: 3.8 сая бол их өртэй шууд холбоотой асуудал биш. Их өр аль эрт шийдэгдсэн хаагдсан. Их өрийг шийдэж байх үед Монголросцветмет нэгдлийн дүрмийн санг бүрдүүлэхэд авсан зээлийн асуудал албан ёсоор баталгаажиж бичиг цаасан дээр үлдээгүй байсан. Тэрийг л баталгаажуулсан хэрэг. Түүнээс биш өрийг шийдвэрлээд байгаа асуудал биш.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...