Байнгын хорооны гишүүд Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа
Байнгын хорооны гишүүд Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа
2016.02.04

Байнгын хорооны гишүүд Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Эрдэнэчимэг нар өнөөдөр /2016.02.03/ Нийслэлийн Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа.

Байнгын хорооны гишүүд дүүргүүдэд ажиллах үеэрээ Монгол Улсын Их Хурал, түүний Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн өргөдлийг саналын хайрцгаар дамжуулан хүлээн авч буйг дуулгаж, энэхүү саналын хайрцгийг дүүргийн Иргэний танхимд хүлээлгэн өгсөн юм.