Бат-Эрдэнэ.Б 2016.02.04 | Сайт: Vip76.mn

АСЕМ-ын хурлын нийт зардал хэд вэ?

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг хэлэлцсэн юм.

Харин үүний дараагаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Уг хуулийг зохион байгуулахад Монголын талаас хэр хэмжээний мөнгө зарцуулж байна вэ? Улсын төсвийг батлахдаа 30-50 тэрбум төгрөгийг хурлын зардалд зарцуулахаар хуульчилсан. Сүүлд зочид буудлын засварт мөнгө төсөвлөсөн. Барилга, байшинд ч мөнгө нэмж зарцуулах сураг байсан. Нийт хичнээн төгрөгийг зарцуулж байна вэ” гэлээ.

      Гишүүд асуулт асуусны дараагаар уг хуулийг төсөлд санал хурааж дараагийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.