Намын тухай хуулийг шинэчлэх ёстой
2016.02.04

Намын тухай хуулийг шинэчлэх ёстой

“Ажилдаа” хэлэлцүүлэг хүрч байна.  Бид өнөөдөр халуун сэдэв болох улс төрийн намын санхүүжилтаар ярилцах болно.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Тулгамдсан сэдэв. Монгол улс авлигатай тэмцээд багасаж байгаа. Нэг харанхуй сав үлдээд байгаа нь улс төрийн намын санхүүжилт. Улс төрийн сонгуулийн санхүүжилттэй холбоотой асуудал. Үүнийг ил тод болгох шаардлага байгаа. Энэ бол нилээн даймжирсан зүйл. Бид нийт хүн ам дотроо, сонгогчид тэр дотроо намын гишүүнчлэлийн харьцуулахад дэлхийд байгаагаас хэд дахин тасарсан үзүүлэлттэй байгаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хамгийн тулгамдаж байгаа асуудал бол намуудын нэр хүнд унаж байна. Олон нийт нам хэрэгтэй эсэхийг үгүйсгэсэн байдалтай байна. Гэтэл улс төрийн байгуулна гэдэг бол намаар дамжуулж төрөө байгуулдаг системтэй. Нам нь үзэл бодлоор нэгдэж хариуцлага хүлээх чадвар бүхий урт хугацааны зүйл. Өнөөдөр намууд төлөвшиж чадахгүй байгаагаас болоод намуудын нэр хүнд, төр засгийн нэр хүнд унаж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Намуудын тухай хуулийг оруулж ирсэн манай намаас нилээн эртнээс ярьсан. Бид олон хуулийг УИХ байгуулагдсан даруйд шийдмээр байна. Харамсалтай нь ярьж ярьж байгаад их хурлын сүүлийн мөчид зарим нэг асуудлыг шийддэг. Намуудын тухай хуулийг гарцаагүй ярих ёстой. Намуудын тухай хуульд онцгойлон анхаарахгүй бол болохгүй.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Одоо бол намд итгэхээ байлаа. Нам өөрсдөө иргэдийн итгэлийг алдаж байна. Тиймээс төрийг бүрдүүлж байгаа нам нь ийм болохоор төрдөө итгэхгүй байна. Үүнийг дагаад төрийн хар хайрцагны бодлого гэж байхгүй болсон. Тиймээс манай хууль тогтоогч парламент дотор нөлөөллөө тогтоох гадны хүчин зүйл нөлөөлөхөд маш хялбар болчихлоо. Монгол улс Ардчилсан нийгэмд шилжээд 25 жил болохдоо нэг л зүйл орхисон. Тэр намын хуулийн дүрмэнд огт шинэчлэл хийгээгүй. Яг хуучнаараа хатуу гишүүнчлэлтэй.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан: Одоогийн улс төрийн тогтолцооны нөөцийг барж байна. Цаашид шинэ замаар явах шаардлагатай. 2020 оны сонгуульд намын тухай хуулиа хийчээд бүх орж байгаа мөнгөө ард түмэндээ харуулж чадах тэр нам л ялна. Ил тод нээлттэй л байх ёстой. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийг босгох хэрэгтэй.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....

/2-р хэсэг/