Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2016.02.05

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

XVII жарны “Муу нүүрт” хэмээх Гал бичин жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газар, Ахмадын хорооноос дүүргийнхээ ахмадуудад хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо.  Бөхийн өргөөнд болсон хүндэтгэлийн арга хэмжээнд буюу Баянзүрх дүүргийн ахмадын  төлөөлөл болох 3000 орчим хүнд  Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б. Зангад, Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Д.Энхзул, Н.Чулуунхүү, Ц.Нармандах, СТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, С.Бямбажав, Э.Чинбаяр нарын уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм.

Түүнчлэн уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр  үр хүүхэддээ болон  ард түмэндээ ажил үйлсээрээ үлгэр дууриалал болж, төрд олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий ахмадуудыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас болон Нийслэлийн Ахмадын хорооны хүндэт тэмдэгээр шагнаж урамшууллаа.