2016.02.05

Намрын отгон чуулганаар 412 хууль баталжээ

Улсын их хурлын намрын чуулган хаалтаа хийлээ. Чуулганы хуралдааныг хааж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн юм.

“УИХ-ын бүрэн эрхийн хугацааны отгон намрын чуулган өндөрлөж байна. Энэ чуулган ажлын 90 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, байнгын хороо болон дэд хороо давхардсан тоогоор 131 удаа хуралдаж нийт 412 хууль 65 тогтоол хэлэлцэн баталлаа. Эдгээрийн дотор бие даасан хууль 26, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 347, хууль хүчингүй болгох тухай хууль 28, ОУ-ын гэрээ конвенц соёрхон батлах, нэгдэн орох тухай хууль 11 байв.

Үндсэн хуулийн цэцээс гарсан шийдвэртэй холбоотойгоор ипотекийн зээл зогсоод байсныг УИХ яаралтай арга хэмжээ авч энэ оны нэгдүгээр сарын 19-нд Иргэний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан болохыг онцоллоо. Эрх зүйн орчин бий болсноор энэ хугацаанд сар шинээс урьтаж 379 зээлдэгч ипотекийн зээлд хамрагдаж  орон сууцандаа орон 23.7 тэрбумын зээл авсан байна. Мөн ойрын хугацаанд ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 18 мянган айл өрх шийдвэрээ хүлээж буйг онцолсон юм."

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү.