Хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоо бүрдэв
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2016.02.08

Хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоо бүрдэв

Хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг өнгөрөгч баасан гаригт батлав. Ажлын хэсгийг гишүүн С.Одонтуяа ахалсан аж.

Эмэгтэй гишүүдийн бүлэг болон Хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн асуудлыг дэмжих лообий бүлэг орон даяар “Хүүхдийн эрхийн ногоон карт” аян өрнүүлж, хүүхэд, эцэг, эх, багш нарын саналыг хүлээн авч, хуульд тусгажээ.

Улмаар хүүхдийн эрх зөрчигдсөн үед сэтгэл зүйд учирсан хохирлыг хэрхэн барагдуулах зэрэг өмнө нь зохицуулалгүй орхигдсон асуудлыг хуульд оруулсан байна. Хүүхдийн эрхийн талаар тунхагласан суурь болон процессын хуультай болсноор хүүхэд хамгааллын шинэ тогтолцоо бүрдэж буй юм байна.