УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
2016.02.08

Цэвэрлэх байгууламжийн үмхий үнэрийг найман тэрбум төгрөгөөр дарна

Цэвэрлэх байгууламжийн муухайн үнэр нь Сонгинохайрхан дүүргийн иргэдийг тайван амьдрах боломжгүй болоод байна. Иргэдэд шууд утгаараа мэдрэгдэж байгаа нь төв цэвэрлэх байгууламжийн лагийн үнэр ойр орчимд тархаж үнэртэж эхэлсэн нь анхаарал татаад хэдэн жил болж байна. Гэвч цэвэрлэх байгууламжийг 100 хувь шийдэж чадахгүй бол ядаж эвгүй үнэрийг дарах шаардлагатай байгаа юм. Үүний тулд улсын төсвөөс найман тэрбум төгрөгийг 2016 оны төсөвт суулгажээ.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос энэ асуудлаар ажлын хэсэг гараад үүнийг би өөрөө ахлаж байгаа. Ер нь намраас хойш цэвэрлэх байгууламжтай танилцан, нийслэлд шаардлага хүргүүлж байгаа. Үүний тулд улсын төсвөөс найман тэрбум төгрөгийг 2016 оны төсөвт суулгаж чадсан.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...