Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2016.02.08

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

ХVII жарны Муу нүүрт хэмээх гал бичин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, баярын мэнд хүргэлээ.

Өнгөрсөн хугацаанд мэдээлэл, харилцаа холбооны салбарын төрөөс баримтлах бодлогыг боловсруулсан талаар танилцуулан, ахмад буурлууддаа өөрсдийн хийж бүтээсэн зүйлээрээ, ажиллаж байсан байгууллагаараа бахархан, үргэлж бидэндээ үлгэр дууриал болж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөлөө.

Ахмадууд “Бидний бүтээн босгосон их үйлсийг цэцэглүүлэн хөгжүүлж яваа залуучууд, удирдлагуудад талархаж буйгаа илэхрийлэн, цаашдын ажил, хөдөлмөрт нь улам их амжилтыг хүслээ”.