Сайн малчны шагналыг хотонд нь гардууллаа
Сайн малчны шагналыг хотонд нь гардууллаа
2016.02.12

Сайн малчны шагналыг хотонд нь гардууллаа

Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх П.Даш, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллалаа.

Энэ үеэр тус аймгийн Ханбогд сумаас Улсын сайн малчнаар шалгарсан Жаалдүүгийн Тогтохсүрэнгийнд зочилж, “Улсын сайн малчин”-ы шагналыг гардуулав. Энэ жил Улсын сайн малчнаар ганцхан тэмээчин тодорсон нь Галбын улаан тэмээний орон Ханбогд сумаас тодорсон Ж.Тогтохсүрэн юм. Тэрбээр өдгөө 700 гаруй тэмээтэй.

Дашрамд сонирхуулахад, энэ жил Өмнөговь аймгаас зургаан сайн малчин тодорчээ. Түүнчлэн энэ онд 21 аймаг, нийслэлээс нийт 118 малчныг “Улсын сайн малчнаар” гурван иргэн, нэг хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгаруулсан байна. Манай улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилтын дотор мал сүргийн тоо 56 саяд хүрсэн, малчин өрхийн тоо 9 жил дараалан буурч байсан бол сүүлийн хоёр жилд дараалан өсч, энэ жил 153 мянга болсон зэрэг нь Улсын сайн малчны тоог нэмэгдүүлжээ.