ОБЕГ-ын Чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Б.Дуламсүрэн
2016.02.15

Орон нутгийн зам хэвийн үргэлжилж байна

Шиний хоёрны өдрөөс эхлэн хүйтний эрч чангарч цасан шуургатай байснаас орон нутгийн замд зорчиж явсан 14 машин цасанд боогджээ. Харин онцгой байдлын албанаас цаг алдалгүй дээрх машинд зорчиж байсан 100 гаруй иргэнийг аварч хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлсэн байна. Одоогоор зам, даваа гүвээ хаагдсан зүйлгүй ч цасан шуургатай байгаа учраас хол замд гарч байгаа жолооч нарт болгоомжтой байхыг анхаарууллаа.

ОБЕГ-ын Чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Б.Дуламсүрэн: Орон нутагт Завхан аймгийн Загастайн даваа, Солонготын даваагаар цас их шуурснаас машин зорчиход хүндрэл үүслээ гэсэн мэдээлэл ирсэн. Гэхдээ орон нутгийн даацын компаниуд, онцгой байдлын алба хамтран шуурхай ажиллаж зам давааг аюулгүй нэвтэрч байгаа. Улсын хэмжээнд болон орон нутагт зам даваа хаагдсан зүйлгүй байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...