Батцэрэг.Н 2016.02.15 | Телевиз: TV9

Ширгэсэн гол горхийг нөхөн сэргээх асуудыг эрчимжүүлнэ

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг

Анх 1983 онд мөсөн голын усны нөөц 62,9 шоо км гэдгийг тогтоож байсан. Дээрх статистикийг 2012 онд шинэчилж 580 орчим мөстөл, мөсөн гол 19.6 шоо км ус агуулагдаж байгааг тогтоожээ. Өөрөөр хэлбэл дээрх хугацаанд гурав дахин багассан байна. Мөстлөгийн талбайн хэмжээ багасахын хэрээр агуулагдах усны хэмжээ жил ирэх бүр буурч байгаа тиймээс салбар яамнаас 2016 онд дээрх асуудлыг онцгойлон анхаарч ажиллах юм.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг: Дэлхий даяар цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох ийм асуудалтай тулгарч байна. Төв Азийн өндөрлөгт амьдарч байгаа Монголчуудын хувьд яах аргагүй цөлжит идэвхитэй явагдаж, зарим төрлийн гол нуур ширгэж байгаа. Бид үүнд усан сан байгуулах, хөв цөөрөм байгуулах чиглэлд арга хэмжээ авч байгаа. Гадны төсөл хөтөлбөрийг энэ чиглэлд ихээхэн хандуулж байгаа.

Харин 2011 оны байдлаар ширгэсэн гол горхи 607, булаг шанд 1587-д хүрчээ. Томоохон гол мөрний ус ийнхүү татарч байгаатай зэрэгцэн жижиг гол горхи, булаг шанд ширгэн алаг болж байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...