Хүүхэд харах үйлчилгээг эрхлэх сургагч багш нар бэлтгэгдсэн
2016.02.16

Хүүхэд харах үйлчилгээг эрхлэх сургагч багш нар бэлтгэгдсэн

Хүн амын шилжилт хөдөлгөөн нь аймгийн төв, нийслэлийн сургууль, цэцэрлэгийн ачааллыг даацаас хэтрүүлж нэмэлт хэрэгцээг бий болгож байна. Засгийн газраас цэцэрлэгийн тоо, хүчин чадлыг эрс нэмэгдүүлж сургуулийн өмнөх боловсрол цэцэрлэгийн тогтолцоог бэхжүүлэхийн зэрэгцээ цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд хүрч үйлчлэх шинэ арга зам бол хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх болсон.

Хоёроос таван насны хүүхдийн асаргаа хамгаалахад чиглэсэн уян хатан үйлчилгээний хувиартай, хүүхдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлсэн хүүхэд харах үйлчилгээг 2015 оны 7-р сарын 2-ны өдөр баталсан. Харин хүүхэд харах үйлчилгээний бэлтгэл ажил энэ оны нэг сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. Яг одоогийн байдлаар 21 аймаг, нийслэлийн ёсөн дүүрэгт амжилттай зохион байгуулж дууссан.

ХТҮГ-ын бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Саранхүү: Сургалтын жишиг хөтөлбөрийн хүрээнд хүүхэд харах үйлчилгээний сургалт амжилттай болсон. Өөрөөр хэлбэл хүүхэд харах үйлчилгээ явуулах, хүсэлт гаргасан иргэдээ бэлтгэсэн гэсэн үг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2900 сургагч багш бэлтгэгдээд байна. Үүнээс 96 хувь нь эмэгтэй, дөрвөн хувь нь эрэгтэй байна. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэхээр хүсэлт гаргасан иргэдийн 86 хувь нь дээд боловсролтой байгаа. 18-35 насны хүмүүс 60 орчим хувь нь байгаа. Үүнээс харахад энэ үйлчилгээг эрхлэх боломж хангалттай бүрдсэн байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...