АНУ-АСЕАН уулзалт: БНХАУ-ын тэнгисийн ноёрхолтой тэмцэх нь
2016.02.18

АНУ-АСЕАН уулзалт: БНХАУ-ын тэнгисийн ноёрхолтой тэмцэх нь

Дөрвөн жилийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Засгийн газраас ‘Ази тивийг чухалчилна’ хэмээн зарласан билээ. Ингээд Зүүн Өмнөд Азийн улс орнуудтай өрнүүлэх харилцаагаа шинэ түвшинд хүргэх санаачилгуудыг “Цагаан ордон”-оос явуулах болсон.

Энэ сарын 15-16 өдрүүдэд Калифорниа мужийн Саннилэнд эзэмшил газарт АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама АСЕАН-ы 10 удирдагчийг хүлээн авч уулзсан билээ.Энэ бол АНУ-ын газар нутаг дээр хийгдсэн тус бүлгийн  анхны уулзалт юм.

АНУ-АСЕАН уулзалтаар Хятадын Зүүн Тэнгист БНХАУ-ын өрнүүлж буй маргааны талаар яриа өрнөсөн. АНУ болон АСЕАН-ны гишүүн орнууд уг асуудалд ижил байр суурьтай байгаа юм. Тус уулзалт нь Транс-Номхон Далайн Түншлэл, АСЕАН-ы Эдийн засгийн Нийгэмлэгийн дараа хуралдаж байгаагаараа ихээхэн онцлогтой. Энэхүү хоёр байгууллагатай хамтран Зүүн Өмнөд Азийн худалдааг чөлөөлөх, тус бүс дэх БНХАУ-ын эдийн засгийн нөлөөллийг хязгаарлахыг АНУ-ын зүгээс зорьж байна.

Иймээс Вашингтоны Засгийн газрын зүгээс тус бүс нутагт ямар зорилготой байгаа, АСЕАН-ы орнуудтай харилцах харилцааны хувьсал болон хэлэлцээрт яригдсан чухал асуудлуудыг он цагийн дараалалтай дүгнэж байна.

Зүүн Хятадын Тэнгис дэх зөөлөн хүчний хязгаарлалт

2015 оны арваннэгдүгээр сарын 15: АСЕАН-ы орнуудын нэгдэл болон гадны орнуудтай түншийн харилцаатай болохоос сэргийлж ‘хуваан эзлэх’ стратегийг БНХАУ баримтлах болсон. Энэ стратеги бол уг нэгдлийг бутаргах мөн эсэргүүцлийг сарниулах зорилготой.

Тус стратегийг хэрэгжүүлэхдээ БНХАУ нь өөрийн эдийн засгийн нөлөөлөл, стратегийн хөрөнгө оруулалтын хүчин чадлаа хөшүүрэг болгон Зүүн Өмнөд Азийн орнуудыг нэхэмжлэл гаргагч болон нэхэмжлэл гаргаагүй улс болгон хувааж байна. Түүнчлэн нэхэмжлэл гаргагч улсуудын дотоод саналын зөрөлдөөнийг өөрт ашигтайгаар эргүүлэх гэж оролдож байна.

Мөн Хятадын Засгийн газар олон улсын хэлэлцээрүүдээс бултаж, худалдааны эвсэл дэх АНУ-ын нөлөөг бууруулахыг эрмэлзэж байгаа. Ингэхдээ БНХАУ-ын санаачлан хэрэгжүүлсэн дүрэм журмыг сурталчилж байна.

Хятадын Засгийн газраас санал болгож буй санаачилгууд нь тус бүсийн гол хүчин нь БНХАУ болохыг бүсийн орнууд хүлээн зөвшөөрнө гэж найдаж байна.

АСЕАН-ы гишүүн орнуудыг  хамруулсан ‘хүчний төслөө’ өргөтгөх саналыг БНХАУ санаачилсан. Уг төсөлд Зүүн Өмнөд Азийн цэргийн хүчирхэг орнууд мөн хамрагдаж байна.

Хэдий тийм ч ихэнх гишүүн орнууд БНХАУ-ын арал барих ажилд хаширлаж байна. Энэ талаар гишүүн орнууд байр сууриа шууд илэрхийлэхээс зайлсхийж байгаа боловч өнгөрсөн тавдугаар сард болсон АСЕАН-ы уулзалтанд БНХАУ-ыг шууд цохож нэрлээгүй боловч, арал барих асуудлыг сайшаахгүй байгаа гэдгээ мэдэгдсэн.

Өмнөд Хятадын Тэнгис дэх Их Хүчний бодлого

2015 оны аравдугаар сарын 29: БНХАУ-ын хувьд АСЕАН-ыг бүхлээр нь удирдах замаар эсэргүүцсэн байр суурьтай орнуудыг зохицуулж болно гэж үзжээ. Мөн эдийн засаг, цэргийн хүчний нөлөөллөө хөшүүрэг болгон ашиглах төлөвлөгөөтэй байна.

Хятадын Засгийн газраас АНУ нь Өмнөд Хятадын Тэнгист тэдэнтэй шууд сөргөлдөнө гэж бодохгүй байсан.

Гэхдээ энэ нөхцөлд одоо өөрчлөлт орсон. Үүний нэг илрэл бол Вашингтоны зүгээс Өмнөд Хятадын Тэнгисийн усанд  юу хэрэглэх, хаяхыг зөвшөөрсөн болон зөвшөөрөөгүй талаар БНХАУ-тай шөргөөцөлдөөд амжсан. Гэхдээ л хоёр асуудлыг хүндрүлж, шууд нүүр тулахаас хоёр тал эмээсэн хэвээр. АНУ зөрчилдөөнийг хурцатгахыг хүсэхгүй байгаа, тус бүс нутагт нөлөөллөө аажмаар нэмэгдүүлэх сонирхолтой байгааг БНХАУ сайн мэдэж байгаа.

Транс-Номхон далайн түншлэл

АНУ-аас гадна Транс-Номхон далайн түншлэл нь АСЕАН-тай хамтарч, Мьянмарын улс төрийг сэргээн босгох ажилд оролцож, Японы нормчлолыг дэмжиж, Вьетнам, Филиппин улсуудтай аюулгүй байдлын хамтын ажиллагаа өргөжүүлж байгаа тус байгуулага олон улсын чиг хандлагаа өөрчилж байгаагийн нэг илрэл юм. 

Транс-Номхон далайн түншлэлийн энэ мэт үйлдлийг Ази-Номхон далай дах БНХАУ-ын өргөжин буй эдийн засгийн ноёрхлыг шахах төлөвлөгөөтэй гэж хэлж болохгүй юм. Харин тус бүс нутгийг чухалчилж, бүсийн төдийгүй олон улсын тавцан дахь шинээр гарч ирж буй хүчнүүдэд тулгарах сорилтуудыг хүлээн зөвшөөрч байгаа гэхэд болно.

Бүсийн нөлөө бүхий улирдагчид Ази тивийн төлөөх өрсөлдөөнийг тэнцэвэржүүлж байна

2014 оны арваннэгдүгээр сарын 10: Хятадын Засгийн газар бодлого боловсруулахдаа дан ганц түүхэн нөхцлийг чухалчилдаггүй. Тэд өнөөгийн болон ирээдүйн геополитикийн байр сууриа чухалчлан үздэг.

БНХАУ-ын эдийн засаг, улс төрийн тогтвортой байдал нь тус орны импорт, экспортын чадамжаас бүрэн хамааралтай.

Тэгтэл тэдний худалдаагаа явуулдаг тэнгист АНУ ноёрхдог билээ. Иймээс БНХАУ далайн худалдааны эмзэг цэгээ нөхөхийн тулд  эх газрын худалдааг сонирхож, Евразийг онилохоор төлөвлөж байна.

Зүүн Өмнөд Ази аажим аажмаар олон улсын тавцанд чухлаар тооцогдсоор байна

2014 оны долдугаар сарын 24: Зүүн Өмнөд Азийн орнууд өөрчлөгдөж бас идэвхжиж байна. Тус бүсийн орнууд бүсийн аюулгүй байдлын талаар ихэд анхаардаг болжээ. БНХАУ бүсийн статус квог өөрчлөхийг хүсэж байгаа, Япон улс олон жилийн идэвхгүй байдлаас гарах гэж байгаа зэргийг харгалзан өрсөлдөөн бий болж, ширүүснэ гэдгийг тэд хэдийн ойлгожээ.

Колонийн үеийн сул дорой улс байхаа больж, бүсийн томоохон хүчнүүдтэй өрсөлдөх чадалтай болсон. Гэвч тэдний хувьд бүлэг болон улс доторх хагаралдаан нь тус бүсийг эмзэг хэвээр үлдээж байна.

Япон улс: Бүсийн санхүүгийн манлайлагч болох боломж

2013 оны тавдугаар сарын 3: Зүүн Өмнөд Азийг чиглэсэн санхүүгийн урсгал нь тус бүсийн мөнгөн тэмдэгтүүдийг шахаж, хөрөнгийг хөөсрүүлэх эрсдлийг нэмэгдүүлэв. 1997 оны Азийн санхүүгийн хямралыг тэд одоо хүртэл мартаагүй.

Гадаадын хөрөнгийн урсгал нэмэгдэхийн хэрээр үүдэх эрсдлийг бууруулахын тулд  шинэ институт байгуулах явдлыг АСЕАН-ы зүгээс яаравчлах болов. Энэ институт бол  АСЕАН+3 байв.

Санхүүгийн нэгдмэл байдал, худалдаа болон мөнгөн тэмдэгтүүдийн хамтын ажиллагааг хангах үүрэгтэй тус институт нь АСЕАН-ы Нийгэмлэг болон  улс төрийн нэгдлийн мехнанизмтай зэрэгцэн үйл ажиллагаа явуулдаг билээ.

Гэхдээ санхүүгийн манлайллын төлөөх өрсөлдөөнөөс болж тус механизм хувьсан өөрчлөгдөж байгаа. Япон болон БНХАУ-ын хооронд гол өрсөлдөөн явагдах болов. АСЕАН+3 уулзалтад БНХАУ ба БНСУ оролцоогүй тул манлайлагч гэдгээ батлах, бүсийн системийн эрсдлийн хяналтад тохирох өөрсдийн хувилбараа хэрэгжүүлэх боломж Япон улсын өмнө гарч ирэх нь тэр.

АНУ-тай дахин хамтрах талаар БНХАУ бодолцож байна

2011 оны арваннэгдүгээр сарын 10: Хятадын Засгийн газраас Зүүн Өмнөд Азид баримтлах бодлогыг сүүлийн 20 жилийн туршид маш хянамгай боловсруулж ирсэн. Зүүн Өмнөд Азийн тэнгисийн төлөвлөгөөнд учирч буй ганц сорилт бол АНУ тус бүс рүү дахин орж ирж буй асуудал.

БНХАУ хурдацтай эдийн засгийн хөгжлийнхөө нөлөөллөөр дамжуулан сүүлийн хэдэн жилүүдэд хөрш орнуудтай харилцаагаа сайжруулж, тус бүс нутагт тэргүүлэх байр суурь эзэлж, тус бүсийг нэн чухалчилж, зөөлөн хүчний дипломат бодлогоо нэвтрүүлээд байна.

Хятадын Засгийн газар хамтын ажиллагаа өрнүүлэх замаар өөрсдийн нөлөөллийг тогтоодог билээ. Тэд хөрөнгө оруулалт, эдийн засгийн тусламж, хоёр талын хэлэлцээр болон бүсийн механизмаар дамжуулан худалдаагаа өргөжүүлэх болсон.

Үүний нэг жишээ бол Хятад бол АСЕАН-ы орнууд хоорондын чөлөөт худалдааны бүс юм. Хятадын Засгийн газрын зүгээс БНХАУ-ын эдийн засгийн өсөлт, нөлөөллөөс АСЕАН-ы гишүүн орнууд ашиг хүртэнэ хэмээн итгүүлэхийг оролдсоор байна.

Мөн цэргийн өндөр албан тушаалтнуудын байнгын уулзалт, зэвсгийн наймаа, бусад орны дотоод хэрэгт оролцохгүй гэсэн бодлогыг удаан хугацаанд баримталж ирсэн зэрэг хүчин зүйлсийн ачаар тус бүс нутагт улс төр, аюулгүй байдлын нөлөөллөө бэхжүүлээд байна.

Ази тивд АНУ-ын нөлөөлөл тогтоход туслах орнууд

2011 оны арваннэгдүгээр сарын 3: Зүүн Өмнөд Ази дах БНХАУ-ын өсөн нэмэгдэж буй хүчийг тэнцвэржүүлнэ.  Мөн далай тэнгисийн аюулгүй байдлыг хангана гэсэн уриаг урдаа баьсаар АНУ эргэн ирж байна.

Вашингтоны зүгээс түшиг болно гэж найдаад байсан орнууд нь БНХАУ-тай харилцах харилцаандаа сэв суулгахыг хүсэхгүй байна. Гэхдээ АНУ-ын талаас усан замын эрх чөлөө, эдийн засгийн олон боломж, удирдагчийн байр сууриа өсгөх боломжийг тэдэнд санал болгож байна.

Энэтхэг, Индонезид стратегийн хосгүй боломжийг АНУ-ын зүгээс санал болгов.
АНУ ба БНХАУ: Зүүн Өмнөд Ази дахь сөргөлдөөний сонирхол

2010 оны наймдугаар сарын 12: АНУ-ын мэдэлд Номхон Далайн эрэг байдаг. Мөн АНУ нь Ази-Номхон далайн бүсийн орнуудтай урт хугацааны туршид сайн харилцаатай байсаар ирсэн. Тэр дундаа Зүүн Өмнөд Азийн орнуудтай. АНУ-ын дэлхийд ноёрхох хүч нь далай тэнгист оршдог.

Үүний ачаар өөрийн орны хил хязгаар, эргийг хамгаалахаас гадна бүсийн хүчнүүдийг томрохоос сэргийлж чаддаг.

Зүүн Өмнөд Азийн тэнгисийн бүс нутаг бол АНУ-ын амин цэг.

Энэтхэгийн далайгаас Номхон далай руу зорчих бүхий л худалдааны болон цэргийн хөлөг онгоцнууд Өмнөд Хятадын Тэнгис болон бусад усан замаар заавал дамжин өнгөрдөг.

Иймээс АНУ нь тус хэсгийг олон улсын тэнгис болгон усан замыг чөлөөлөхийг хүсэж байгаа билээ. Энэхүү усан замууд нээлттэй, тогтвортой байснаар хэн ч АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинд халдаж чадахгүй. Иймээс л бүсийн тоглогчидтой аюулгүй байдлын холбоогоо батжуулж, хүчний тэнцвэрийг хадгалахыг тэд зорьж байна.

Дэлхийн эдийн засгийн өөрчлөлтөд дасан зохицож чадлаа

АНУ-ын зүгээс 500 сая хүн ам бүхий Зүүн Өмнөд азийн бүс нутагтай эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэхийг хичээж байна. Тус бүс нутгийн хувьд дотоодын эдийн засгийн түргэн өсөлтөө хангахын тулд хөрөнгө оруулалтаар ангаж цангасан байдалтай байна.

Харин АНУ нь Зүүн Өмнөд Азийн байгалийн нөөц баялаг, хямд ажиллах хүчин, үйлдвэрлэлийн хурд зэрэгт татагдаж байна. Азийн эдийн засгийн хямралыг далимдуулан экспортоо нэмэгдүүлж, хөгжлийн шинэ түвшинд гарахаар оролдсоор байна.

АНУ нь тус бүсийн нэлээд хэдэн оронтой худалдаа, аюулгүй байдлын түүхэн харилцаатай байсан.

Гэхдээ Хүйтэн дайны үеэс эхлэн тус бүсэд гүйцэтгэх үүрэг нь ихэээхэн хумигдсан тул харилцаагаа шинээр эхлүүлж, сэргээхийг оролдож байна. Гэхдээ энэ удаа нөхцөл байдал өөрчлөгдсөн. Зүүн Хятадын Тэнгист эдийн засаг, цэргийн манлайлагч нь БНХАУ болсон.