Бакей.А 2016.02.19 | Телевиз: МН25-р суваг

Сонгуулийн тухай хуульд дуртай үедээ өөрчлөлт оруулж чадахгүй

УИХ-ын гишүүн А.Бакей

Сонгуулийн тухай хуулийн УИХ-ын ажлын хэсгээс гурван жил хамтран зөвшилцөж байж цагийг нь тулган баталсан. Цаг давчуу батлагдсан энэхүү хуульд ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө хуулиа өөрчлөхийг хориглоно гэсэн чухал заалт нь орхигдсон байна. Хууль батлахын өмнөхөн энэхүү заалт орхигдсоныг мэдсэн ч цаг хугацааны хувьд энэхүү заалтыг буцааж оруулах боломжгүй байсан гэнэ. Үүнээс үүдэн сонгуулийн хуулийг дуртай цагтаа өөрчилж болох нөхцөл бүрдлээ гэсэн шүүмж гарч байна.

УИХ-ын гишүүн А.Бакей: Энэ заалт байсан байгаагүй сонгуулийн тухай хуульд дуртай үедээ өөрчлөлт оруулж чадахгүй учир нь дэмжлэг авахгүй. Мөн 2003 онд УИХ-ын 41-р тогтоолоор баталсан  МУ-д хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоолын 2.2.1.2-д ээлжит сонгууль болохоос өмнө зургаан сарын дотор сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглосон. Угаасаа эрх зүйн орчинд хориглосон зүйл байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...