Ойбек Н. Халилов Монголын Даатгагчдын Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
Монголын Даатгагчдын Холбоо
2016.02.19

Ойбек Н. Халилов Монголын Даатгагчдын Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Монголын Даатгагчдын Холбооны ээлжит бүх гишүүдийн хурал 2016 оны 02-р сарын 04-ны өдөр хуралдаж 2015 оны тайлангаа хэлэлцэж, 2016-2017 оны хооронд ажиллах Удирдах зөвлөл, Хяналтын Зөвлөлөө сонголоо. Мөн тус хурлаар Тэнгэр Даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ойбек Халилов 2016 оны Монголын Даатгагчдын Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Ойбек Н. Халилов АмCham - Америкийн танхимын Монгол дахь төлөөлөгчийн газар Хас Банкыг төлөөлөн гишүүнээр томилогдсон. Тэрээр ажлын гараагаа 1992 онд эхэлсэн ба 1994 онд Узбекистан улсын “Uzbekinvest” үндэсний даатгалын компанид Гадаад харилцааны менежерийн үүргийг гүйцэтгэж эхэлсэнээс хойш тасралтгүй 20 гаруй жилийн хугацаанд даатгалын салбарт ажилласан туршлагатай.

Тэрээр энэ хугацаанд Англи улс дахь “AIG Uzbeinvest Limited” компанид Гүйцэтгэх захирал, Узбекистан дахь Үндэсний Экспорт-Импорт даатгалын компанид Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч, түүнчлэн олон улсын нэр хүнд бүхий AIG(American International Group) группын Узбекистан дахь Ерөнхий менежерээр ажиллаж байжээ. Мөн тэрээр одоогоор Узбекистан улс дахь Америкийн худалдааны танхимын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Ойбек Н. Халилов нь Ташкентын Эдийн Засгийн Их Сургуулийн Санхүүгийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан байна.