Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Хүүхдийн төлөө үндэсний газар
2016.02.19

Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга Э.Одбаяр, дэд дарга Т.Түвшин нар НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бенестэй уулзаж, 2016 онд хамтран ажиллах гол чиглэл, үйл ажиллагааны стратегийн асуудлаар санал солилцлоо. Цаашид хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хүүхэд гэр бүлийн хуулийн хэрэгжилтийг хангахад хамтран зүтгэхээ талууд мэдэгдлээ.