Аврал эрсэн Тосон бумбын нуруу
2016.02.19

Аврал эрсэн Тосон бумбын нуруу

Тост, тосон бумбын нуруунд Дэлхийн дахин ховордсон  цоохор ирвэс, янгир, аргал угалз, хар сүүлт зэрэг амьтад энд олноор амьдардаг. Мөн ховор мод ургамал ихээр ургадаг юм. 

Монголын мэдээ сувгийн сурвалжилах групп олны анхааралд байгаа Улсын тусгай хамгаалалтад авах эсэх асуудал нь яригдаж байгаа Тост, тосон бумбын нуруунд ажиллаж байна. Энэ Тост, тосон бумбын нуруу нь байгалийн өвөрмөц тогтоцтой, өндөрлөг газар, хоёр тийшээ салбарласан урсац усны эх үүсвэр болдог газар. Энэ газарт ан амьтад маш элбэг. 

Гэтэл хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл, тусгай хамгаалалтын газрын хүрээнд давхцаж байгаа. Эдгээр газар уул уурхайн хайгуулалтын ажил идэвхитэй өрнөж эхлэх юм бол энэ газрын эко систем, амьтадын амьдрах орчинд маш таагүй нөлөө үзүүлнэ гэдгийг мэргэжлийн хүмүүс болоод нутгийн ард иргэд хэлж байгаа. 

Бүрэн эхээр нь бичлэгээс ....