2010.09.01

Су.Батболд: : Зөвлөгөөнөөс УИХ, засгийн газарт хандсан уриалга гарна

Монголын нутгийн удирдлагын холбооны санаачилгаар үндэсний зөвлөгөөнийг энэ сарын 4, 5-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Дорноговь аймгийн Сайншандад болох уг зөвлөлгөөний талаар УИХ-ын гишүүн, Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн Су.Батболдтой уулзаж ярилцлаа.

-Монголын нутгийн удирдлагын холбооны үндэсний зөвлөгөөнөөр ямар ямар асуудал хэлэлцэх вэ?

-Манай холбооны санаачилгаар энэ сарын 4, 5-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод "Монголын нутгийн удирдлагын тулгамдсан асуудал" сэдвээр үндэсний зөвлөлгөөн зохион байгуулах гэж байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монголын нутгийн удирдлагын дэд хороод тус зөвлөгөөнийг зохион байгуулахыг дэмжсэнээс гадна ХБНГУ-ын Конрад Аденауерын сан санхүүжилтийн туслалцаа үзүүлэхээр болоод байгаа. Ийм үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулах тухай асуудал өнгөрөгч зургадугаар сард шийдвэрлэгдсэн. Гол зохион байгуулах ажлыг Дорноговь аймгийн ИТХ гүйцэтгэж байгаа. Зөвлөлгөөний үеэр гурван салбар хуралдаан болно. Эхний өдөр "Нутгийн удирдлагын тулгамдсан асуудал" сэдвээр миний бие илтгэл тавьж, хэлэлцүүлнэ. Мөн Конрад Аденауерын сангийнхан илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Тус сан нь Монголын нутгийн удирдлагын холбоо гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж дэмжиж ажилладаг. Мөн Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга н.Нямжав Монгол Улсын Засгийн газрын байр суурийг тодорхойлсон илтгэл тавих юм.

-Зөвлөгөөнд хэдэн хүн оролцох вэ. Зохион байгуулах болсон шалтгаан нь юу байв?

-Одоогийн нөхцөл байдалд нутгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх, нутгийн удирдах ёсыг бэхжүүлэх, цаашдын чиг хандлагыг зөв тодорхойлох, нийгэм, эдийн засгийн өнөөгийн өсөлтийн үед орон нутаг өөрөө бие дааж яаж ажиллах вэ гэдэг бодлого, зорилтыг тодорхойлох үүднээс энэ зөвлөгөөнийг зохион байгуулахаар болсон. Зөвлөгөөнд Монгол Улсын бүх аймаг, хот, дүүрэг, сумдаас нийт 250 гаруй төлөөлөгч оролцож, нутгийн удирдлагын тулгамдсан асуудлуудаар санал бодлоо солилцох юм. Монголын нутгийн удирдлагын холбоо өмнөх жилүүдэд бүсчилсэн хэлбэрээр зөвлөгөөн зохион байгуулсан. 2007 онд Нутгийн удирдлагын холбоо үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойгоор Төрийн ордонд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байлаа.

-Салбар хуралдаануудаар ямар асуудал хэлэлцэх вэ?

-Үндсэн хуулийн үзэл баримтлал болон Үндсэн хуулийн шинэчлэлд Монголын нутгийн удирдлагын байгууллагуудын баримтлах чиглэлийг ярилцана. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал эрчимтэй яригдаж байгаа. УИХ дээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэг бай-гуулж ажиллаж байгаа. Нэг салбар хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Нөгөө салбар хуралдаанаар орон нутгийн өмч, төсвийн талаар бие даасан байдлыг хэрхэн яаж хангах вэ гэдэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн нутгийн удирдлага Засгийн газар, УИХ-тай хэрхэн яаж хамтран ажиллах вэ гэдэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа.

-Зөвлөлгөөнөөс гарах шийдвэр нь юу байх вэ?

-Манай зөвлөгөөнөөс УИХ, Засгийн газарт хандсан уриалга гарах юм. Энэ уриалгад нутгийн удирдлагын байгууллагууд уулзаж зөвлөлдөөд ийм ийм санаа оноо гаргаад, ингэж ажиллах шаардлагатай гэдэг асуудлыг тусгана. Мөн аймаг, нийслэлийн ИТХ, Там-гийн газарт хандсан зөвлөмж rap-rax юм. Нутгийн удирдлага цаашид бие даасан байдлаа хангахын тулд ямар ажлыг зохион байгуулах нь зүйтэй байх зэрэг асуудлыг зөвлөмжид тусгана.

-Орон нутаг төсвийн хувьд бие даах тухай сүүлийн үед нэлээд яригдах болсон. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Төсвийн бие даасан байдал нь орон нутагт гол үүрэгтэй. Гэхдээ орон нутаг бие дааж төсвөө бүр-дүүлэх чиглэлд анхааралтай ажиллах хэрэгтэй. Манай орон нутгийнхан төсвийн эрх мэдлийг олгооч ээ гээд байдаг. Үүний тулд өөрсдөө ямар хэмжээний төсөв бүрдүүлж чадаж байна, орон нутгийнхаа эдийн засгийн яаж өөд нь татаж байгаад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Түүнээс бус дээрээс хуваарилж байгаа төсвийг өөрсдөө мэдэж зарцуулна гэж булаацалдах нь төдийлөн оновч-той бус. Орон нутаг өөрөө эдийн засгаа яаж хөгжүүлэх вэ, орлогын баазаа яаж өргөжүүлэх вэ гэдэг анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй.Мөн орон нутагт ямар Татварыг яаж авах эрхийг нь өгөх тухай асуудал байна. Бүх татварыг дээрээс тогтоох нь буруу. Тухайн орон нутаг бүр өөр өөрийн онцлогтой. Тиймээс ямар татварыг яаж авахаа өөрсдөө шийддэг байх нь зүйтэй. Мэдээж татварын дээд хэмжээ хязгаартай байна л даа. '

-Орон нутгийн боловсон хүчний асуудал хөндөгдөх үү?

-Бусад улс орны хувьд төрийн албан хаагч тусдаа, нутгийн захиргааны албан хаагч тусдаа статустай байдаг. Нутгийн захиргааны албан хаагчдаа орон нутаг нь өөрөө мэдэж сургадаг, дадлагажуулдаг, авдаг мэдэлтэй байх ёстой. Манай улсын хувьд төрийн албан хаагч нэрийн дор улсын хэмжээгээр нэгдсэн шалгалт аваад орон нутгийн төрийн албан хаагчдыг бэлтгэж байна. Цаашдаа орон нутагт нутгийн захиргааны албан хаагч гэдэг тусдаа статустай албан хаагчтай болох нөхцөл бололцоо бий эсэх талаар ярилцах юм.

-Орон нутагт тулгамддаг асуудал нь хүн амын тоо. Ялангуяа говийнхон төв рүү шилжиж, орон нутаг эзэнгүйдлээ гэж яригддаг..?

-Энэ талаар нэг салбар хурал-даан дээр ярилцана. Сүүлийн үед Засгийн газрын зүгээс энэ асуудлыг хөндөж ярихаа больчхож. Ер нь засаг захиргааны шинэчлэлийг бид зайлшгүй ярих учиртай. Манай улстай цуг шилжилт хийсэн хуучин социалист системийн орнуудыг хараад байхад бүхэлдээ Үндсэн хуулийнхаа өөрчлөлтөөс засаг захиргааны шинэчлэлээ хийгээд явчихсан байдаг. Манай улсын "хувьд хуучин тогтолцооны засаг захиргааны нэгжтэй байгаа нь эргээд орон нутгийг хөгжүүлэхэд хүндрэл учруулж байгаа юм л даа. Өөрөөр хэлбэл, бие дааж амьдрах чадалтай засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж байхгүй байна. Тэгэхээр биеэ дааж амьдрах чадвартай засаг захиргааны нэгжийг бий болгох зайлшгүй шаардлагатай. Энэ асуудалд нутгийн удирдлагын байгууллагууд ямар байр суурьтай байгаа талаар ярилцах юм.

-Хүн амын тоо нь харилцан адилгүй байхад нутгийн удирдлагын орон тооны бүтэц адилхан байдаг нь багагүй шүүмжлэл дагуулдаг. Үүнийг өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна уу?

-Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгийн Мандал, Зүүнхараа, Дорноговь аймгийн Замын-Үүд зэрэг сумдын хүн амыг хөдөөгийн жижиг сумтай харьцуулах аргагүй, Ийм сумдын засаг захир-гааны бүтэц, төсөв хөрөнгө адилхан байх шаардлагагүй. Засгийн газраас энэ асуудал дээр лимит тогтоодог л доо. Тийм том газруудыг хотын статустай болгоод, хотын захирагчийн алба нь хүчтэй ажилладаг байх хэрэгтэй гэж бодож байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.