Ээлжит бус чуулганаар шадар сайд томилох асуудлыг хэлэлцэхгүй
2016.02.22

Ээлжит бус чуулганаар шадар сайд томилох асуудлыг хэлэлцэхгүй

 Авлигатай тэмцэх газрын даргаас Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянахаар улсын ерөнхий прокурор, цагдаагийн ерөнхий газраас лавлагаа авсан.

Гэвч нэгдүгээр шадар сайдад нэр дэвшигч Н.Энхбаярт авлигал хээл хахуулийн ялтайд тооцох дуусгавар болоогүй, мөн Н.Энхбаяр нь ялтай байх хугацаандаа гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчиж мөнгө угаасан, гэрээгээр халхавчилан бусдын өмч хөрөнгийг залилсан, бусдаас их хэмжээний хээл хахууль авсан зэрэг хэрэгт холбогдон шалгагдаж байгаа.

Дээрх үндэслэл нь нийтийн албанд, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар тухайн албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлыг бий болгож байна хэмээн бичжээ. Гэвч эцсийн шийдвэрийн УИХ гаргах ёстой. Энэ асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэхгүй хэмээн төрийн байгуулалтын байнгын хорооноос мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн А.Бакей: Ээлжит бус чуулганы зарлахдаа тодорхой цаг хугацаатай хэлэлцэх асуудлыг товолж зарладаг. Нэгэнт захирамжийн дагуу хэлэлцэх асуудлыг жагсаалтад ороогүй асуудлыг хэлэлцэх ёсгүй гэлээ.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...