Жаргалсайхан.Да 2016.02.23 | Сайт: Polit.mn

Төмөрлөг, машин үйлдвэрлэл, инженерингийн холбооноос уриалга гаргалаа

Төмөрлөг, машин үйлдвэрлэл, инженерингийн холбооноос уриалга гаргалаа
Төмөрлөг, машин үйлдвэрлэл, инженерингийн холбоо

Төмөрлөг, машин үйлдвэрлэл, инженерингийн холбооноос 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн намуудад хандан уриалга гаргалаа. Уриалгад сүүлийн таван удаагийн сонгуулиар ямар ч нам төмөрлөг үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих талаар мөрийн хөтөлбөртөө дурьдаагүй, мөн дэвшилттэй ажил хийгээгүй байна.

Үндэсний үйлдвэрлэлээ үгүй гэж, гаднаас бэлэн материал оруулж ирж байгаа нь төр ченж бодлоготой болсныг харуулж байна гэж үзжээ. Тиймээс тус холбооноос цаашид ченж бодлогоо халж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин  ажиллахыг уриалсан юм.  Тэдний хэлж буйгаар манай улс өнгөрсөн хугацаанд 18 тэрбум ам.доллараар гаднаас бараа бүтээгдэхүүн нийлүүлжээ.

Энэхүү мөнгөөрөө дотоодын компаниудаа дэмжин ямар нэгэн бүтээн байгуулалт, хийсэн бол эдийн засгийн уналтад хүрэхгүй байсан гэж байв. Одоогоор төмөрлөгийн салбарт Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Бэрэн, Хөх ган гэсэн томоохон үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа.  Мөн 18 жижиг хэмжээний үйлдвэр байгаагийн 17 нь Хятадынх юм.  Тиймээс түүхийгээр гаргаж байгаа гангын үйлдвэрлэлдээ квот тогтоож, гадаад руу урсаж байгаа мөнгөн дүнгээ багасгах бодлогыг баримталж, ирэх сонгууль оролцох намууд мөрийн хөтөлбөртөө тусган ажиллахыг уриалсан юм.