Сайд Н.Батцэрэг БНХАУ-д албан айлчлал хийж байна
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг
2016.02.24

Сайд Н.Батцэрэг БНХАУ-д албан айлчлал хийж байна

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 22-26-ны өдрүүдэд БНХАУ-д албан айлчлал хийж байна.

Н.Батцэрэг сайд болон айлчлалын багийнхан эхлээд БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах яамаар зочилж тус яамны сайд, ноён Чэнь Зининтэй хамтын ажиллгааны талаар харилцан санал солилцсон бөгөөд үүний дараа Байгаль орчныг хамгаалах яамны харьяа Эдийн засгийн хамтын ажиллагааны газраар зочилсон юм.