УИХ-н гишүүн С.Ганбаатар
2016.02.24

УИХ-ын гишүүн С.Ганбаатар тойрогтоо ажиллаж байна

Сар бүр тогтмол тойрогтоо ажиллаж иргэдтэйгээ уулздаг УИХ-н гишүүн С.Ганбаатар Дархан-Уул аймагтаа энэ өдрүүдэд ажиллаж 15 баг, 1,2,3 -р багийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санал бодлыг нь авч өнгөрсөн жилүүдэд хийгдсэн ажлынхаа тайлан тавилаа. Дархан-Уул аймагт өнгөрсөн 4 жилд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 60 гаруй тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийгджээ. Дархан-Уул аймгийн Эмнэлэг ЭМ-ын салбарт 3,4 тэрбум төгрөгний парк шинэчлэл, 5 түргэний тэрэг их засварын ажил хийгджээ. Мөн 7 цэцэрлэг баригдаж, цэцэрлэгт хамрагдал 92 хувьтай Улсын хэмжээнд тэргүүлж байна. Боловсролын салбарт 7 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт, Зам, дэд бүтцийн ажилд 40 гаруй тэрбум төгрөгний бүтээн байгуулалтын ажил хийгдсэнд иргэд сэтгэгдэл сайтай байгаагаа хэлж байлаа. 

УИХ-н гишүүн С.Ганбаатарын Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, ЭМДаатгалын тухай хууль, Компаны тухай хууль болон 11 хуулийг санаачилж батлуулсанд Дарханчууд баяртай байгаагаа уулзалтын үеэр онцолсон юм. Одоо ашигт малтмал, бэлчээр, цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмж зэрэг хуулийн төслүүд өргөн барихад бэлэн болгоод байна. Тэрээр сарын турш тойрогтоо ажиллах юм байна. 

Дарханчууд түүнийг дарханаас гаралтай ХҮН намд орж Даргаар ажиллаж байгаад талархан ард иргэдийнхээ төлөө улам хүчтэй их зүйл хийж ажиллахыг захиж байлаа.